Нvvр |  Мэдээ Мэдээлэл |  Web Admin
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
ШУТИС- ийн номын сангийн цогцолборыг барих хэрэгтэй юу ?
Tийм
Yгvй
Мэдэхгvй
Vр дvн
Нvvр

ТҮҮХЭН ХӨГЖИЛ              ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ХАМТЫН АЖИЛЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААДЫН СУРГУУЛЬ

ТҮҮХЭН ХӨГЖИЛ

 Эрдэс баялгийн судалгаа шинжилгээний мэргэжилтэй боловсон хүчин эх орондоо бэлтгэх шийдвэр 1960 онд гарч, МУИС-ийн газар зvйн 3-р ангиас 13 оюутан саналаар нь шилжүүлэн геологийн 3-р анги болгож, шинээр 39 оюутан элсүүлэн 52 оюутантай хичээлээ эхэлжээ. 1961 оны 1-р сард ууган геологич доктор Ж.Дүгэрсүрэн, доктор, профессор Ж.Лхамсүрэн, академич Р.Барсболд, ЗХУ-ын мэргэжилтэн К.М.Малкова, Ю.Ф.Пекун нарын бүрэлдэхүүнтэй геологийн тэнхим байгуулагджээ. Тэр үеэс өнөөгийн академич О.Төмөртогоо, Д.Дашзэвэг, профессор О.Гэрэл, Н.Батсүх, Ч.Минжин, В.Балжинням, П.Дугараа, Ж.Цэвээнжав зэрэг анхны өндөр мэргэжилтэй багшлах боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн байна. 1973 оноос Гидрогеологийн, 1979 оноос Өрөмдлөгийн, 1990 оноос Нефтийн инженерийн салбар тус тус нээгдэж геологийн салбарт хэд хэдэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Ингэж 45 шахам жилд манай сургууль 2500 гаруй инженер төгсгөжээ.

Тэдний дотроос төрийн шагналт геологич С.Цэдэн-Очир, Д.Гунгааням, В.Довжид, гавъяат Д.Тогтох, спортын гавъяат мастер Л.Мягмарсүрэн, тєрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, уран сайханч Д.Машлай зэрэг олонд алдаршсан геологичид С.Дашдаваа, Я.Болд, Ж.Ган-Очир, Ч.Ээбум нарын зэрэг 20 гаруй эрдэмтэн, Г.Баясгалан, Ш.Чинбат, Ц.Гарамжав, Ц.Рэнчиндорж, Ганхуяг, Д.Баадай , Ж.Баасандорж, Л.Лхагвасүрэн, Ц.Дашдорж, Ш.Амарбат, Б.Магсаржав нарын шилдэг зохион байгуулагчид бизнесменүүд тєрєн гарсан түүхэн уламжлалтай.


ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ

Манай сургууль геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, гидрогеологи, геоэкологи, инженер геологи, хайгуулын өрөмдлөг, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, нефтийн инженерийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг мэргэжлийн 8 профессорын баг, 45 өндөр мэргэжлийн профессор багш нартай. Багш нарын 50% нь профессорын зэрэглэлд багтдаг.
Минералогийн музей, ерөнхий геологи, петрографи, структур геологи, палеонтологи -түүхэн геологи, минераграфи, геофизик, өрөмдлөг, гидрогеологи, спектр шинжилгээ, геоэкологи, нефтийн мэргэжлийн 17 лаборатори, кабинеттайгаас гадна шлифийн мастерын газар, Налайхад нефть-өрмийн полигон ажилладаг.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа єнєє їед хєгжиж дэвшихийн нэг томоохон хүчин зүйл нь гадаад харилцаа болно. Энэ талаар манай сургууль олон туршлага уламжлалтай. Хойд хөрш ОХУ-ын Москва, Екатеринбург, Санктпетрбург, Львов, Иркутск зэрэг хотуудын ижил тєрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль салбаруудтай олон жилийн нягт хамтын ажиллагаатай явж ирсэн.Дээрхи хотуудаас єндєр мэргэжлийн эрдэмтэн профессорууд ирж лекц уншиж, залуу багш нарыг сургалт судалгааны ажилд дадлагажуулахад, мєн залуу багш нар нь дээрхи сургуулиудад урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэн ирсэн нь манай сургуулийн өсч дэвшихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Эрхүү хотын их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран Хэрлэнгийн геологийн экспедицийг 25 жилийн турш ажиллуулж, 12 удаа эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулж, олон зуун єгүүлэл мэдээ, нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага хэвлүүлж, 4 доктор, 17 дэд доктор энэ хїрээнд ажлаа гїйцэтгэж хамгаалсан тооцоог харахад үр дүн нь ойлгомжтой юм.

Сүүлийн жилүүдэд Япон, Герман, Америк Австрали, Итали, Израель, Голланд зэрэг олон оронд манай багш нар суралцаж мэргэжил дээшлүүлж, магистрантур, докторантурт суралцаж байна.

Ахмад эрдэмтэдийн олон арван бүтээл гадаадын нэртэй сэтгүүл, хэвлэлүүдэд гарч дэлхий дахинд мэдээлэгдэж байна.

Эрхүүгийн техникийн их сургууль, Орос Улс
Шиманэ их сургууль, Япон
Фрайбергийн уул уурхайн академи, Герман Улс
Триестийн их сургууль, Итали
Броногийн Массрыкийн их сургууль, Чех Улс
Тохоку их сургуулийн Зүүн-Хойд Азийн судалгааны тєв, Япон

Хамтарсан ажидллагааны хїрээнд багш оюутан солилцох, хамтарсан хурал семинар, хээрийн ажил тогтмол зохион байгуулдаг

Хамтын ажиллагаа явуулдаг гадаадын сургуулиуд:

Эрхүүгийн техникийн их сургууль, Орос Улс
Шиманэ их сургууль, Япон
Фрайбергийн уул уурхайн академи, Герман Улс
Триестийн их сургууль, Итали
Броногийн Массрыкийн их сургууль, Чех Улс
Тохоку их сургуулийн Зүүн-Хойд Азийн судалгааны тєв, Япон

Хамтарсан ажидллагааны хүрээнд багш оюутан солилцох, хамтарсан хурал семинар, хээрийн ажил тогтмол зохион байгуулдаг

Холбоосууд
 

Манай сургуульд
 

Хуанли
 
  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг