“Ази, Африкийн Ашигт Малтмал-2013” сэдэвт олон улсын хурал ШУТИС дээр 2013 оны 9-р сарын 21-нээс 26-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа


4 жилийн өмнө

“Ази, Африкийн Ашигт Малтмал-2013” олон улсын хурлын тэмдэглэл

С.Жаргалан, С.Оюунгэрэл, Б.Энхжаргал, Н.Болорчимэг, Б.Болд-Эрдэнэ, ба С.Кундыз

“Ази, Африкийн Ашигт Малтмал-2013” сэдэвт олон улсын хурал Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр 2013 оны 9-р сарын 21-нээс 26-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Энэхүү хурлын үйл ажиллагааг өндрөөр үнэлж ШУТИС-ийн ректор Б.Очирбат нээж үг хэлсэн явдалд зочид төлөөлөгчид болон зохион байгуулах зөвлөл гүнээ талархаж байна. Хуралд 12 орны 80 гаруй профессор, багш, эрдэмтэд, оюутанууд болон геологчид цугларсанаас 40 орчим нь Азийн болон Африкийн улс орнуудын их дээд сургуулиудын ашигт малтмалын салбарын багш оюутнууд байсан.

Ази, Африкийн ашигт малтмал олон улсын хурал Япон улсын Шинжлэх ухааныг дэмжих сангаас санхүүжигдэж 2011 оноос эхлэн явагдаж ирсэн бөгөөд анхны хурал нь Японы Кьюшү Их Сургууль дээр, хоёр дахь хурал нь Индонезийн Бандунг их сургууль дээр гурав дахь хурлыг ШУТИС, ГГТС-ийн Ашигт малтмалын эрэл хайгуулын салбар болон Японы Кьюшү Их Сургуулийн Инженерийн факультетийн Байгалийн нөөцийн инженерийн салбар хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааны хүрээнд 9-р сарын 21-22 өдрүүдэд ШУТИС-ийн Технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд 2 өдөр хуралдаж Азийн болон Африкийн улс орнуудын ашигт малтмалын ордуудын гарал үүсэл, тархалт байршил болон эрэл хайгуулын аргачлалын талаарх судалгаануудын үр дүнг хэлэлцэж өнөөг хүртэл хийгдэж ирсэн болон шинээр олж нээсэн ололт амжилтуудаа дүгнээд цаашид явуулах үйл ажиллагааныхаа талаар удирдамж гаргасан болно. 

Дэлгэрэнгүйг



Bookmark and Share