“ГЕОЛОГИ” СЭТГҮҮЛИЙН 23 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЭХ БОЛЛОО

ГЕОЛОГИСЭТГҮҮЛИЙН 23 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЭХ БОЛЛОО

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Геологи, Газрын тосны сургуульд “Геофизик” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20-жилийн ойд зориулан Геологи, Газрын тосны эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл “ГЕОЛОГИ №23” дугаарыг хэвлэн гаргахаар зорьж байна.

 

Сэтгүүл нь төр засгийн бодлого, шийдвэр, геологи, ашигт малтмал,  эрдэс баялгийг эрж хайх геофизикийн арга аргачлал, геофизикийн боловсруулалт тайлалт, үр дүн, дүгнэлт, зөвлөмж, шинэ техник, технологи, тэргүүн туршлага,  танин мэдэхүй, геофизикийн  нэр томьёоны толь, мэргэжилтний санал, бодол, танин мэдэхүй, мэдээ мэдээлэл, сурталчилгаа зэрэг булангуудтай байна.

Геологи  сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлд тавих шаардлага

Өгүүллийг бичих хэл: Монгол, Орос, Англи

Өгүүллийн хэлбэр, хэмжээ: Ариал фондоор бичиж, хэвлэсэн 1 хувь, электрон файлаар 1 хувийг ирүүлнэ. А4 буюу 210х297 мм хэмжээтэй цаасан дээр хуудасны урд ба ард талаас 3 см, дээд, доод талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Хуудсыг дугаарлахгүй, “header and Footer” командыг ашиглахгүй байхыг хүсье.

Өгүүллийг дараах загвараар бичнэ.

Илтгэлийн нэр (12 pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)

(12 pt, өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын нэрс (12 pt, Bold, мөр голлон)

(12 pt, өндөртэй хоосон мөр)

Байгууллагын хаяг (12 pt, мөр голлон)

(12 pt, өндөртэй хоосон мөр)

 

Өгүүллийг бичихдээ IMRAD зарчмыг баримтлана.

I-Introduction – Оршил, M-Method-Арга, аргачлал, R-Result-үр дүн, А-Аnd-ба D-Discussion-дүгнэлт. Өгүүллийн эхэнд хураангуйг бичих ба төгсгөлд нь талархал бичиж болно.

Өгүүллийг 12 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Зүйл нь нэг мөр алгасч, догол мөр авалгүй эхлэх ба мөрүүд хоорондоо 1,0 sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(12 pt, өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, сэтгүүл (12 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэн)

(12 pt, өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба илтгэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг 12 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ.

 

П.Дугараа. Геофизикийн аргын үндэс. УБ. МУИС хэвлэх үйлдвэр. 2007 он. Хуудас 150

 

 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Геологи, Газрын тосны сургуульд “Геофизик” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20-жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, практикийн ГЕОЛОГИ-23 дугаар сэтгүүлд хэвлүүлэх материалыг 2012 оны 11-р сарын 15-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг:

ШУТИС. Геологи, Газрын Тосны сургууль, Геофизик, Геомэдээллийн профессорын баг

Улаанбаатар 210646, ш/х-338

Холбоо барих: Т.Бямбасүрэн  byamba0324@yahoo.com Утас: 99008524

 

Огноо : 2012-10-16 15:19:07