Монгол Улсад Үндэсний Геофизикийн Дээд Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын арга хэмжээ

Геофизик, геомэдээллийн профессорын баг

Монгол Улсад Үндэсний Геофизикийн Дээд Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ой болон Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг 2012 оны 12 сарын 14-ний өдөр болно. Ойн баярыг угтан ШУТИС-ГГТС-Геофизик, геомэдээллийн профессорын багаас ШУТИС, МУИС, Газарчин, УБДС-н геофизикийн оюутнууд, ШУТИС-АМЭХГеофизикийн төгсөгчид, Геофизикийн компаниудын дунд доорх арга хэмжээнүүдийг зохион явуулах гэж байна.

  • Төгсөгч анги болгоноос нэг дурсамж илтгэл
  • Мэргэжлийн ур чадварын тэмцээн (Өгөгдсөн талбайд геофизикийн оновчтой аргыг хэрэглэж, боловсруулалт тайлал хийх. Бооцоотой.)
  • Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан (“Геологи” сэтгүүлийн нэг дугаарт илтгэл, өгүүлэлүүд хэвлэгдэх болно.)
  • Спортын тэмцээн  (Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар)
  • Геофизикийн аль нэг аргыг хамгийн хялбар, энгийнээр тайлбарласан ханын самбар, үзүүлэн болон макет хийх. (Шагналтай)

         Илтгэл, спортын удирдамжтай танилцан, оролцох хүсэлтэй оюутан, төгсөгчид, компаниуд доорх хаягаар холбоо барин уу!

 

ШУТИС-ГГТС-Геофизик, геомэдээллийн профессорын баг 1-426, 428а

ХТА-   О.Цолмон          tsoomoo_grly@yahoo.com         96622447, 99863961

            Б.Оюунтөгс        tugs0114@yahoo.com                91012084

Огноо : 2012-09-13 09:38:11