ТҮҮХЭН ХӨГЖИЛ
Эрдэс баялгийн судалгаа шинжилгээний мэргэжилтэй боловсон хүчин эх орондоо бэлтгэх шийдвэр 1960 онд гарч, МУИС-ийн газар зvйн 3-р ангиас 13 оюутан саналаар нь шилжүүлэн геологийн 3-р анги болгож, шинээр 39 оюутан элсүүлэн 52 оюутантай хичээлээ эхэлжээ. 1961 оны 1-р сард ууган геологич доктор Ж.Дүгэрсүрэн, доктор, профессор Ж.Лхамсүрэн, академич Р.Барсболд, ЗХУ-ын мэргэжилтэн К.М.Малкова, Ю.Ф.Пекун нарын бүрэлдэхүүнтэй геологийн тэнхим байгуулагджээ. Тэр үеэс өнөөгийн академич О.Төмөртогоо, Д.Дашзэвэг, профессор О.Гэрэл, Н.Батсүх, Ч.Минжин, В.Балжинням, П.Дугараа, Ж.Цэвээнжав зэрэг анхны өндөр мэргэжилтэй багшлах боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн байна. 1973 оноос Гидрогеологийн, 1979 оноос Өрөмдлөгийн, 1990 оноос Нефтийн инженерийн салбар тус тус нээгдэж геологийн салбарт хэд хэдэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Ингэж 50 жилд манай сургууль 2500 гаруй инженер төгсгөжээ.
Тэдний дотроос төрийн шагналт геологич С.Цэдэн-Очир, Д.Гунгааням, В.Довжид, гавъяат Д.Тогтох, спортын гавъяат мастер Л.Мягмарсүрэн, төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, уран сайханч Д.Машлай зэрэг олонд алдаршсан геологичид С.Дашдаваа, Я.Болд, Ж.Ган-Очир, Ч.Ээбум нарын зэрэг 20 гаруй эрдэмтэн, Г.Баясгалан, Ш.Чинбат, Ц.Гарамжав, Ц.Рэнчиндорж, Ганхуяг, Д.Баадай, Ж.Баасандорж, Л.Лхагвасүрэн, Ц.Дашдорж, Ш.Амарбат, Б.Магсаржав нарын шилдэг зохион байгуулагчид бизнесменүүд төрөн гарсан түүхэн уламжлалтай.
ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ
Манай сургууль геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, гидрогеологи, геоэкологи, инженер геологи, хайгуулын өрөмдлөг, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, нефтийн инженерийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг мэргэжлийн 7 профессорын баг, 54 өндөр мэргэжлийн профессор багш нартай. Багш нарын 50% нь эрдмийн зэрэг, цолтой. Геологи эрдэс баялгийн музей, ерөнхий геологи, петрографи, структур геологи, палеонтологи-түүхэн геологи, минераграфи, геофизик, өрөмдлөг, гидрогеологи, грунт судлал, спектр шинжилгээ, геоэкологи, компьютер, нефтийн мэргэжлийн 17 лаборатори, кабинеттайгаас гадна, Налайхад нефть-өрмийн полигон, Горхид геологийн сургалтын полигон, Хөгнө Тарнайн голд Структур геологийн зураглалын полигонтой.
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...