ЭРХЭМ ХҮНДЭТ ТӨГСӨГЧДӨӨ
Энэ 2010 онд Таны төгссөн, инженер болгосон төрөлх сургуулийн тань хагас зуун жилийн ой тохиож байна.
Монгол оронд үндэсний дээд мэргэжилтэй геологич инженер бэлтгэж эхлэх болсон тэртээ 1960 оноос Таны сургуулийн түүх бичигдэн зузаарсаар эх орны эрдэс баялгийн мэргэжилтэн сургадаг тэргүүлэх сургууль болтлоо өсч олон арван ахмад, дунд, залуу үеийн эрдэм чадалтай багш нартай, сургалт судалгааны орчин үеийн өндөр хүчин чадалтай лабораториудтай болсоны дотор Нитачи фирмийн 10000 дахин өсгөдөг судалгааны иж бүрэн микроскоп, чулуу зүсэх, өнгөлөх японы сүүлийн үеийн тоног төхөөрөмж, Дели фирмийн их хурд, багтаамж, хүчин чадал ихтэй компьютерийн лабораторитой боллоо.
Монгол хөрсөнд геологийн европ сургалт (школа) нутагшуулж эхэлсэн өвгөн профессор, гавъяат багш Ж.Лхамсүрэн, Н.Батсүх, В.Балжинням, шинжлэх ухааны гавъяат ажилтан профессор О.Гэрэл нар чинь хагас зуун жил ажилласаар ном бүтээлээ туурвисаар, хөнгөн шингэн, эрүүл саруул ажилласаар байгааг бахархан тэмдэглэж байна.
Ойгоо угтаж хичээл, сургалт, эрдэм судлал бусад олон төрлийн ажилдаа амжилт гаргаж хүн бүр хүчин зүтгэж байгаагаа ч хэлэхэд таатай байна.
Саяхан үе үеийн төгсөгчдийн уулзалт болж ахмад нь 1966 оныхоноос аваад саяхан ангийнхаа хаалгыг аяархан хаагаад явсан залуу инженерүүд цуглаж халуун дотно яриа өрнүүлж хамтран ажиллах мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар саналаа хэлж байлаа.
Ийм уулзалтыг анги хэсгээрээ, салбараараа ойр ойрхон хийж тулгамдсан асуудлаа хамтарч шийдэж байхыг хэлж байлаа.
Олон салбартай болж өсч өргөжсөн ч геологи гэдэг их айлаар овоглож явдаг мэргэилтнүүдийн их баяр “Геологчдын өдөр” буюу 2010 оны 10-р сарын 15-16 нд бид 50 жилийнхээ ойгоо хийх гэж байна.
Энэ өдөр ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аяны богц дүүрэн олзтой төрөлх сургууль дээрээ уулзахаар Та бүхийн урьж байна.
Баярын үеэр:
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал (Хэрлэнгийн геологийн экспедицийн 17-р бага хурал), багш оюутудын бүтээлийн үзэсгэлэн, Геологи эрдэс баялгийн музейн шинэ олдвор, нэгдсэн концерт, анги бүлгээрээ уулзаж сайхан дурсамж, ажил амьдралын халуун яриа өрнүүлэх бололцоо олдоно.
Ойн үеэр геологийн шинэ олдвор, анги, танхимаа тохижуулах зэрэгт хандив туслалцаа үзүүлэх бол ойн зохион байгуулах комиссын хаягаар хандаж болох юм.
Ингээд Та бүхэндээ ажил хөдөлмөрийн их амжилт, амьдрал, гэр бүлийн дүүрэн аз жаргал, сайн сайхан явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлж, баяртай уулзахын болзоо тавья.
Утас, факс 312291, 326-425, 319572
Данс: Голмт банк 1102928209
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...