Гидрогеологи-геоэкологийн профессорын баг оюутнуудын “Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал жил бүр зохион байгуулдаг. Энэ эрдэм шинжилгээний бага хурлыг он оны төгсөгчид эвээн тэтгэж, санхүүжүүлдэг уламжлал тогтсон.
Хайгуулын өрөмдлөгийн техник технологи мэргэжлийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг “Танан импекс” ХХК эвээн тэтгэж зохион байгуулдаг.
Газрын тосны салбарын оюутнуудын дунд “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
2009-2010 оны хичээлийн жилээс оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжих, оюутны суралцах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор тус салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг “Монторх” ХХК жил бүр ивээн тэтгэхээр боллоо.
Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2010 оны 3-р сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөв. хуралд Нефть хийн хадгалалт тээвэрлэлтийн 4-р дамжааны оюутан М.Дөлгөөн, Ж.Эрхэмбаяр, Нефть хийн барилга байгууламжийн 3-р дамжааны оюутан Б.Мөнхсүх, Б.Саруултөр, НХӨ-3 Г.Нямбаатар, НХО-2 Х.Насанжаргал нарын оюутнууд Монгол Улсын Газрын тосны салбарт тулгамдаж байгаа асуудлуудаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Үүнд:
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...