ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1979 оноос анхны элсэлтээ авч 26 удаагийн төгсөлт хийж, өрөмдлөгийн инженерээр 250 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Тус багт доктор (PhD) профессор Л.Төвхөө, ахлах багш, доктор (PhD) Г.Баттөгс, багш магистр Б.Энхбаяр, Ц,Банзрагч, сургалтын инженер магистр Д.Ганлхагва, хичээлийн туслах ажилтан С.Жавхлантөгс, сургалтын полигоны сахиул Х.Оюунчимэг нар ажилладаг. Хайгуулын өрөмдлөгийн мэргэжлийн хичээлүүдийг тус багийн багш нараас гадна тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжав, докторант Д.Ундармаа нар зааж, сургалт судалгааны ажлыг явуулж байна. Нийт төгсөгчдийн дотроос доктор-3, Улсын Их Хурлын гишүүн-1, сайд-1, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан-1, Алтан гадас одонт -2 гэх зэрэг эрхэм төрийн зүтгэлтэн, алдартнууд төрсөн байна. Манай төгсөгчид монголын болон олон улсын өрөмдлөгийн компаниудад мастер, инженерээс эхлээд удирдлагын түвшинд амжилттай ажиллаж байна. Тухайлбал: Сүүлийн үеийн судалгаагаар Америк тивийн АНУ, Аргентин, Канад, Ази тивийн ОХУ, БНХАУ, Армян, Казакстан, Энэтхэг, Япон мөн Австрали, Африкийн Мозамбек зэрэг улс орнуудад хэрэгжиж байгаа эрдэс хайгуулын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжилтнээр ажиллаж, эх орныхоо нэрийг дуурсган, нэр төртэй ажиллаж байгаад таатай байна.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1979 он МУИС-ийн Уул уурхайн тэнхимд өрмийн инженерийн ангийг нээж 25
оюутан элсүүлэн суралцуулсан.
1977 онд Өрмийн техник технологийн кабитет байгуулагдав
1978 онд Өрмийн шавар уусмал, бэхэлгээний материалын лаборатори байгуулагдав
1984 онд Ашигт малтмалын ордын хайгуулын техник технологи” мэргэжлээр
анхны 13 инженер төгссөн.
1985 онд Ж.Цэвээнжав багш дэд докторын зэрэг хамгаалав,
М.Банди, 1991 онд, Л.Дүгэржав 1991, 2003 онуудад, Л.Төвхөө 1994 онд, З.Намжил 1995 онд, Г.Пүрвээ 1991, 1999 онуудад, М.Наранбат 1994 онд, П.Санж 1999 онд, Д.Батмөнх 2000 онд, О.Ариун-Оргил, 2008 онд,Г.Баттөгс 2009 онд дэд докторын зэрэг хамгаалж 30 жилийн хугацаанд нийт 11 эрдэмтэн төрөн гарсан байна,
1986 онд Налайхад өрөмдлөгийн сургалтын полигон байгуулагдав
1992 онд Газрын тосны өрөмдлөгийн техник, технологич мэргэжлээр инженер бэлтгэж эхэлсэн
1996 онд өрмийн багш нарын оролцоотойгоор Монгол улсын Өрөмдлөгийн холбоо байгуулагдав,
1998 онд профессор Ж,Цэвээнжав, Л,Төвхөө нарын “ Шнек өрөмдлөг” эх хэл дээр анхны гарын авлага цөөн тоогоор хэвлэгдэв, Дараа нь 1999 онд “Цохилтот өрөмдлөг”, 2000 онд “ Нефтийн өрөмдлөгийн цуваа яндангийн тооцоо”,2001 онд “ Өрөмдлөгийн онол”, “УРБ-2А-2 хайгуулын өрөмдлөгийн төхөөрөмжийг ашиглах заавар” зэрэг гарын авлагууд хэвлэгдэв,
1999 онд эх орондоо өрмийн инженер бэлтгэж эхэлсний 20 жилийн ой болж “Монгол орны өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн анх дугаар бага хурал зохион байгуулагдав.Үүнээс хойш жил бүр онол практикийн бага хурал зохиогдож, илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгддэг уламжлал тогтов,
2000 оноос өрмийн мастер ажилчны богино хугацааны сургалт явуулж эхлэв.
2001 онд Ж,Цэвээнжав ,Л,Төвхөө, Л,Дүгэржав, М,Наранбат, Ч,Чинбат, Б,Энхбаяр, О,Ариун-Оргил, Ц,Батболд нарын “ Баганат өрөмдлөг” анхны сурах бичиг эх хэл дээр хэвлэгдэв, Дараа нь 2004 онд “Өрөмдлөгийн механик”, 2007 онд “Өрөмдлөгийн процессын хяналт хэмжилтийн багаж, автоматжуулалт”, 2008 онд “Өрөмдлөгийн монгол-англи,-орос техникийн түгээмэл үг хэллэгийн толь”, “Буровой общетехнический русско-монголо-английский словарь”, “The English-mongolian-russian dictionary commonly used drilling expressions and terminology”, 2009 онд “Өрөмдлөгийн процессын мэдээлэл боловсруулалт, загварчлал, оновчлол” сурах бичгүүд хэвлэгдэв,
2003 онд Газрын тосны өрөмдлөг- олборлолтын техник, технологи хос мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн
2003 онд Өрөмдлөгийн профессорын баг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдав, Багийн ахлагчаар нь профессор Л,Төвхөө ажиллаж эхлэв,,
Өрмийн инженерийн салбар 1979-1981 онуудад МУИС-ийн ГУУФ-ийн Уул уурхайн тэнхимд (т.э. Б.Ишмэнд), 1982-1985 онуудад ПДС-ийн ГХФ-ийн Гидрогеологийн тэнхимд (т.э. Н.Батсүх), 1986-1990 онуудад Гидрогеологи-өрөмдлөгийн тэнхимд (т.э. Ж.Цэвээнжав), 1991-1992 онуудад Эрэл-хайгуулын тэнхимд (т.э. П.Дугараа), 1992-1996 онуудад ТИС-ийн ГУУС-ийн Нефтийн инженерийн тэнхимд (т.э. Ж.Цэвээнжав), 1996-2000 онуудад Нефть инженер гидрогеологийн тэнхимд (т.э. Н.Батсүх), 2000-2003 онуудад Газрын тос өрөмдлөгийн салбарт(салбарын эрхлэгч Ж.Цэвээнжав) харъяалагдаж байсан байна.
2009 онд “Мэйжор дриллинг” ХХК өрөмдлөгийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд орчин үеийн өрөрмдлөгийн багаж хэрэгсэл нийлүүлж туслав
2009 онд Эх орондоо өрөмдлөгийн инженер бэлтгэж эхэлсхий 30 жилийн ойгоо тэмдэглэв,
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Судалгааны ажил ихэнхдээ өрөмдлөгийн нөхцөлд чиглэгдэж ирсэн. Тухайлбал, хүндрэлтэй нөхцөлд угаалгын шингэний оновчтой жор боловсруулах, өрөмдлөгийн нөхцлийн хүндрэлийн зэргийг тогтоох, баганат өрөмдлөгийн гулууз дээжийн мэдээлэл агууламжид үнэлгээ өгөх, усны өрөмдлөгийн нөхцлийг үнэлэх, тодорхой нөхцөлд өрөмдлөгийн техник технологийн оновчтой хослолыг тогтоох зэрэг чиглэлүүдээр судалгааны ажлууд хийгдэж үүний үр дүнд 10 гаруй эрдэмтэд төрсөн, Сүүлийн 5 жилд өрөмдлөгийн судалгааны ажил байгууллагын тодорхой асуудлуудыг шийдэхэд мөн Монголд шинээр орж ирж байгаа өрөмдлөгийн дэвшилтэт арга техник, технологид болон менежментийн асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөх чиг хандлагыг нь тогтооход чиглэгдэж байна. Үүний үр дүнд Эрдэнэтийн УБҮ дээр өрөмдлөгийн нөхцөлтэй холбоотой зарим ажлууд хийгдэж үйлдвэрлэлд шилжүүлсэн. Жил бүр “Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж олон арван илтгэлүүд хэлэлцэгдэж ирсэн. 2003 оноос өрөмдлөгийн процессийн загварчлалын судалгааны лаборатори байгуулах төсөл боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Тус профессорын баг нь дотоодын олон байгууллага, компаниудтай тухайлбал, “Танан импекс”, “Орд гео”, “Дун-Эрдэнэ”, “Эрдэнэт үйлдвэр”, “Бриллиант”, “Геомаш”, “Ус оюу” зэрэг компаниуд, Усны хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар , Налайхын МСҮТ зэрэг газруудтай оюутны дадлага хийлгэх, оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтран спортын тоглолт зохион байгуулах, гэрээгээр судалгааны ажил хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гадаадын байгууллагуудаас ОХУ-ын Эрхүүгийн Техникийн Их Сургууль, Москваргийн Геологи Хайгуулын Их Сургууль, Канадын “Мейжор дриллинг”, Солонгосын “Ханжин” зэрэг байгууллага, компаниудтай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээр байгууллагын төлөөлөгчдийг эрдэм шинжилгээний хуралд оролцуулах, хамтран илтгэл, өгүүлэл бичих, ном сурах бичиг, мэдээлэл солилцох, сургалтын материаллаг баазаа шинэчлэх чиглэлүүдээр хамтран ажилладаг.
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...