Товч танилцуулга
1973 онд МУИС-ийн Геологи уул уурхайн факультетэд гидрогеологи, инженер геологийн мэргэжлээр анхны элсэлт авснаар мэргэжлийн тэнхим байгуулах үндэс тавигдаж 1977-1978 оны хичээлийн жилд Гидрогеологийн тэнхим байгуулагдаж тэнхмийн анхны эрхлэгчээр доктор (Sc.D), профессор Н.Батсүх томилогджээ. 1982 онд хайгуулын өрөмдлөгийн, 1994 оноос геоэкологийн мэргэжлүүд нийлж, 1995 оноос нефть инженер, гидрогеологийн тэнхим, 2001 оноос гидрогеологи-геоэкологийн тэнхим, 2003 оноос гидрогеологи-геоэкологийн профессорын баг нэрээр зохион байгуулагдаж зөвхөн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн чиглэлээр дагнан бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.
Тус баг нь анхны багш, анхны эрхлэгч, Монгол улсын гавъяат багш, доктор (Sc.D), профессор Н.Батсүх болон багш С.Пүрэвсүрэн, Ж.Баяраа, Б.Лхагвасүрэн, Д.Сурмаажав, доктор (Ph.D), профессор М.Алей нараар бахархдаг.
Өнгөрсөн 35 гаруй жилийн түүхэндээ гидрогеологи, инженер геологи, цэвдэг судлаач, геоэкологийн мэргэжлээр 400 гаруй дээд боловсролтой инженерүүдийг бэлтгэжээ. Төгсөгчдийн дундаас Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан–1 төрөн гарч, докторын зэргийг 8 хүн хамгаалсан юм.
Эдүүгээ профессорын баг Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд нийт 140 гаруй оюутан суралцуулж байна.
Одоо тус багт Шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх, доктор (Ph.D), профессор М.Алей, доктор (Ph.D), дэд профессор Д.Оюун, доктор (Ph.D), дэд профессор Н.Буянхишиг, доктор (Ph.D), ахлах багш, Г.Сарантуяа, ахлах багш магистр Я.Болормаа, багш, магистр Д.Энхбаяр, сургалтын мастер, магистр,Монгол Улсын Гидрогеологийн зөвлөх инженер Р.Алтанчимэг ажиллаж, багш Ж.Батбаатар АНУ-д, Б.Наранчимэг Солонгос улсад докторантурт суралцаж байна.
1967 оноос Гидрогеологийн, 1973 оноос Грунт судлалын, 1994 оноос Геоэкологийн лабораториуд байгуулагджээ.
Эрдэм шинжилгээ
Монгол орны говийн бүсийн газар доорхи усны гидрогеологийн структур, горим, Хөвсгөл, Сэлэнгийн сав газрын байгалийн экосистемийн иж бүрэн судалгаа, Улаанбаатарын үйлдвэрийн районы геологи орчны судалгаа зэрэг томоохон төсөл, судалгааг хэрэгжүүлж, Монгол улсын Үндэсний атлас, Хөвсгөл нуурын региональ атлас болон бусад ном зохиол, сурах бичиг, гарын авлага, өгүүлэл 600 гаруйг бичиж хэвлүүлжээ.
Гадаад харилцаа
ОХУ-ын Эрхүү хотын УИС, ТИС, ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэн, Германы Ильменаугийн ТИС, Швейцарын Олон улсын Шинжлэх ухааныг Дэмжих сан, Израйлийн Еврейн их сургууль, Японы Шимани их сургууль, АНУ-ын Вашингтоны их сургууль, Голландын засгийн газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төв зэрэг гадаадын болон Монгол улсын ШУА-ийн хүрээлэнгүүд, Усны газар, Ус сувгийн удирдах газар, “Оюунбадрах” ХХК, “Экос”ХХК, “Нэмэр интернэшнэл” ХХК, “Орхонгидрогео” ХХК, “Танан импекс” ХХК-иудтай холбоотой хамтран ажилладаг.
Гидрогеологи геоэкологийн багш нар
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...