Багийн бүрэлдхүүн :
ШУ-ы доктор (ScD), профессор Ж.Лхамсүрэн,
профессор (ScD) О.Гэрэл,
доктор, профессор (PhD) В.Балжинням, Д.Бат-Өлзий,
дэд профессор (PhD) Б.Мөнхцэнгэл, С.Оюунгэрэл, С.Амар-Амгалан,
ахлах багш Сэ. Мягмарсүрэн,
докторант Ё.Мажигсүрэн,
докторант Са.Мягмарсүрэн, Б.Соёлмаа, Б.Дэмбэрэлсүрэн,
сургалтын мастер Л.Чоён, Д.Хишигсүрэн,
хичээлийн туслах ажилтан Б.Амаржаргал
Багийн багш нар
Сургалт
Геологийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэд хэдэн үе шатыг дамжин хөгжиж ирлээ.
1-р үе (анхны) Манай улсад геологч-инженерүүдыг анх бэлтгэж эхэлсэн энэ үед Оросын геологийн сургалтын уламжлалыг түшиглэн манай нөхцөлд зохицуулан хэрэглэж ирсэн юм. Монголын нийт нутаг дэвсгэрийг хамарсан зураглал, геологийн хээрийн судалгааны практик ажил гүйцэтгэх чадвартай геологич бэлтгэх зорилгоор 1960-1975 онуудын үед сургалтын хөтөлбөрийг 5 жилээр зохиож мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийг нийт хичээлийн 53 % орчим болгож 4 төрлийн хээрийн дадлагыг зуны улиралд хийдэг байлаа. Энэ хөтөлбөрөөр 11 удаа төгсгөлт хийж, 300 орчим инженер геологчдыг бэлтгэсэн түүхтэй.
2-р үе 1975-1985 онууд: Эх орны эрдэс түүхий эдийн баазыг түшиглэн байгуулагдсан үйлдвэр, аж ахуйн газруудын геологийн судалгааны хэрэгцээг хангах зорилгоор геологийн зураглалын мэргэжлийн зэрэгцээгээр 1974 оноос ашигт малтмалын ордын хайгуул, 1977 оноос гидрогеологи-инженер геологичид, 1982 онд цэвдэг судлалын инженерүүд, 1984 оноос ордын хайгуулын өрөмдлөгийн технологч-инженер, 1986 оноос хойш ашигт малтмалын ордын хайгуулын геофизикч, эрэл хайгуулч-хүдэр судлаач, геозураглал-биостратиграфич, геоморфологи-дөрөвдөгчийн геологи судлаач зэрэг нарийн мэргэжлийн судлаачдыг бэлтгэх болов.
Геологийн салбараас жил бүр зундаа зохион явуулдаг хээрийн экспедиц нь сургалтын процесст шинжилгээ судалгааны хандлагыг бий болгож чанарыг сайжруулах боломж олгосон юм. Мэргэшүүлэх хичээлүүдийн агуулга хэлбэрт Оросын туршлагыг судлан өөрийн нөхцөлд зохицуулан хэрэглэж ирсэн нь сайн үр дүн өгч байв.
3-р үе 1986-1995 онууд: Геологийн нарийн салбар мэргэжлээр геологч инженерүүд болон судлаачид бэлтгэж ирсэн үе. Энэ үед өмнөх мэргэжлийн зэрэгцээ биостратиграфи, ордын эрэл хайгуул, хүдэр судлаач, хайгуулын өрөмдлөг, геофизикийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг шинээр боловсруулан цөөн тооны мэргэжилтэн бэлтгэсэн болно. Эдгээр хөтөлбөрт мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлийн хэмжээ нилээд нэмэгдэж, мэргэшлийн онол, практикийн хичээлүүд агуулгын хувьд гүнзгийрэн нарийссан юм.
4-р үе (1995 оноос хойш): Геологийн мэргэжилтэн сургаж бэлтгэхэд барууны орнуудын туршлагыг нэвтрүүлэн бакалавр, магистр, докторын сургалтыг хэрэгжүүлж, кредит тогтолцоонд шилжин оров. Энэ систем нь уян хатан, сонгох боломжтой. Манай оронд геологи, уул уурхайн салбарууд хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан геологийн мэргэжил эрэлт ихтэй болсон.
Геологийн салбар жил бүр 60-70 оюутан геологийн мэргэжлээр элсүүлэн авч төгсгөдөг. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас хэрэгжүүлж буй сургалтын шинэчлэлтийн төслийн хүрээнд шинэ сургалтын хөтөлбөрөөр бүх түвшний (геологийн бакалавр, магистр, доктор PhD) боловсрол олгодог.
Сургалт явуулдаг багаж төхөөрөмж бүхий лаборатори, кабинет, музей, хичээлийн өрөө танхимаар оюутанд үйлчилдэг. Лаборатори бүр хичээлд хэрэглэх ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, гарын авлага, лабораторийн дадлагын ажлын аргачилсан заавраар хангагдсан ба одоо салбарын тусгай номын сантай болсон. Номын санг бэхжүүлэхэд хайгуулын компаниуд, үүний дотор Айвенхоу Майнз, Вестерн Проспектор, Алтан Рио, Майн Инфо зэрэг компаниуд хувь нэмэр оруулсан. Салбарын харъяанд улсын баталгаатай 2 лаборатори (хүдэр судлалын, петрографийн) ажиллаж, үйлдвэрлэлийн газрын захиалга авч шлих минералогийн, ормын, петрографийн ба хүдрийн бодисын шинжилгээ хийдэг. Салбарын багш профессорууд олон тооны сурах бичиг, гарын авлага монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлэв.
Манай оронд геологийн мэргэжилтэн бэлтгэх үйлс нь 1960 онд МУИС-ийн дэргэд Геологи-минералогийн тэнхим байгуулагдсанаас эхлэн тавиад жилийн туршид хөгжиж, сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болж өслөө. 1972 онд ПДС-ийн дэргэд Геологи-минералогийн тэнхим байгуулагдсан.
Геологийн салбар нь Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Монгол Улсын их сургуулийн ууган салбар бөгөөд бидний чанартай мэргэжилтэн бэлтгэж буйн гол үндэс нь боловсронгуй сургалтын хөтөлбөр, чадварлаг багшлах боловсон хүчин, судалгаа шинжилгээний ажил, оновчтой дотоод бүтцээс шууд хамааралтай болно.
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...