Бидний зорилго
Геологийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, геологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт арга, технологийг эзэмшсэн иргэний өндөр ухамсар, соёлтой мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
ГЕОЛОГИЧ (GEOLOGY, ГЕОЛОГИ) мэргэжлийн товч танилцуулгатай энд дарж танилцана уу.
Түүхэн замнал
Тус баг нь сургууль, салбарынхаа анхдагч нэгж бөгөөд, ууган геологич, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн шинжлэх ухааны доктор Ж.Дүгэрсүрэн анхны эрхлэгчээр нь ажиллаж академич О.Төмөртогоо, Р.Барсболд, Д.Дашзэрэг нар тодорхой хугацаанд ажиллаж байсан тэнхим юм. Тэнхимийн эрхлэгчээр С.Дэмбэрэлдорж, Ж.Ган-Очир, Я.Болд, Н.Батсүх, нар ажиллаж бүтцийн өөрчлөлт, мэргэжлийн онцлогоор өөрчлөгдөж байлаа. 2005 оноос Структур геологийн ба Палеонтологийн профессорын багууд нийлж Геологийн профессорын баг нэртэйгээр сургалт судалгаа явуулж байна.
Багийн бүрэлдэхүүн
Геологийн профессорын багийн багш нар нь профессор Д.Чулуун, профессор Ч.Минжин, тэргүүлэх профессор О.Мөнхцэцэг, ахлах багш А.Чимэдцэрэн, С.Хишигсүрэн, Г.Сэрсмаа, Ж.Ундарьяа, багш Н.Манчук, Д.Хишигсүрэн, сургалтын инженер Г.Баярмаа, сургалтын мастер С.Чулуунцэцэг нарын 11 хүн, үүнээс тэргүүлэх профессор 1, профессор 2, ахлах багш 4, багш 2, сургалтын инженер 1, сургалтын мастер 1 бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багшлах бүрэлдэхүүний талаас илүү хувь нь эрдмийн зэрэг, цолтой.
Сургалт
Геологийн профессорын багаас үндсэн хичээл болох ерөнхий геологи, структур геологи, стратиграфи, палеонтологийн хичээлүүдийг зааж, анх удаа хурдас чулуулаг, тэдгээрийн үүссэн нөхцөл, дэс дараалал, оршин байгаа хэлбэр, дотоод бүтэц, бүрэлдэхүүнийг нүдээр үзэж, гараар барьж, алхаар тогшиж үзэх дадлага хийлгэн геологич болох эхний алхамыг хээрийн дадлагаàр олгож, хагас зуун жилд зургаан мянга гаруй оюутан төгсгөсөн (эрэл хайгуул, гидрогеологи, инженер геологи, геофизик мэргэжилтнүүд орсон) тоо гарч байна.
Геологийн профессорын багаас заадаг хичээлүүд:
C.GM201 Геологийн үндэс
C.GM203 Палеонтологи-стратиграфийн үндэс
C.GM207 Структур геологийн үндэс
C.GM300 Геодинамик ба Монголын геологи
C.GM308 Геологийн зураглалын аргууд
C.GM227 Геологийн танилцах дадлага
C.GM702 Геодинамик
C.GM706 Хэрэглээний стратиграфи
C.GM705 Монголын геологийн асуудлууд
C.GM711 Неотектоник
C.GM802 Геодинамик
C.GM804 Стратиграфийн үндэс ба судалгааны аргазүй
C.GM808 Орчин үеийн палеонтологи
Сургалтын хээрийн дадлагууд:
Геологийн үндэс хичээлийн сургалтын хээрийн дадлагыг (C.GM227) Горхийн сургалтын полигон, Налайх орчим, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын нутгаар нийт 14 хоногийн хугацаагаар 2 хэсэгт хуваагдан хийж гүйцэтгэдэг.
Дадлагын явцад магмын, тунамал, метаморф чулуулаг, геологийн үйл ажиллагаа, Горхийн оптикийн болор ашиглаж байсан уулын малталтууд, Шохойн цагаан булгийн шохой, Зуун модны элс, Модотын цагаан тугалганы ордуудтай газар дээр нь танилцдаг.
C.GM228 Геологийн зураглалын дадлага
Геологийн зураглалын дадлагыг 1960–аад оноос Өрмөгтэй, Цэнхэрийн гол (Хөдөө арал), Мушгиа худаг, Шинэ Жинст, Хөгнө-Тарнайн дүүрэгт 4-6 долоо хоногоор хийж, геологийн зураг зохиох арга барил, структур ялгах дадал олгож ирлээ.
Энэ дадлагыг одоо профессор Д.Чулуун, залуу багш О.Мөнхцэцэг, Д.Хишигсүрэн, Г.Баярмаа нарын хамт удирдан хээрийн сургалт явуулж байна.
Геологийн зураглалын Хөгнө-Тарнайн дадлагын бааз
Эрдэм шинжилгээ
Эрдэм судлалын арвин баялаг уламжлал, дадлага туршлагыг гавъяат багш профессор Ж.Лхамсүрэн, ШУ-ны гавъяат ажилтан О.Гэрэл, акàдемич О.Төмөртогоо, Р.Барсболд нар биеэр үлгэрлэж зааж сургасны ачаар профессор Д.Чулуун сургалт үйлдвэрлэл хосолсон “Хэрлэнгийн экспедицийг” байгуулалцсанаас хойш манай багийн хамт олон нийт 8 удаагийн үйлдвэрлэлийн геологийн зураглалын ажил хийж гүйцэтгэжээ. Профессор Ч.Минжин Монгол-Зөвлөлтийн ШУА-ын хамтарсан палеонтологийн экспидицид 20 гаруй жил ажилласнаас гадна Монголын стратиграфийн комиссыг байгуулан толгойлж ирлээ.
Бидний хамтран оролцсон гадаад, дотоодын төслүүдээс дурьдвал: “Зүүн Өмнөд Монголын мезозой-кайнозойн тектоник, структур” (АНУ), “Хангай-Хэнтий”, “Байгал орчны бохирдол-Бороо, Хараа, Гацуурт голын ус, хөрсний бохирдол” (Япон), “Монголын давхаргайзүй” болон бусад 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын төслүүдийг дурьдаж болно. Монгол орны 1:1000000-ын машстабтай геологийн зургийг зохиох ажилд Д.Чулуун, Ч.Минжин нар оржээ.
Профессор Д.Чулуун ОХУ-д “Улаанбаатар орчмын мезозойн ховор металлт боржингийн структур ба хүдэржилт” сэдвээр, профессор Ч.Минжин ОХУ-д “Монголын дээд ордовикийн биостратиграфи ба табулят маягийн шүрүүд” сэдвээр, доктор Ж.Ундарьяа Турк улсад “Oxygen and carbon isotope in ostracode shells from Sainshand and Ondaisair area” сэдвээр, доктор О.Мөнхцэцэг Япон улсад “Magmatism in the Tsagaandelger area, Eastern Mongolian volcanic belt: Petrological, geochemical and isotopic constraints on Mesozoic geodynamic setting” сэдвээр тус тус докторын зэргээ хамгаалжээ.
Ахлах багш Г.Сэрсмаа, С.Хишигсүрэн нар докторын зэрэг горилсон бүтээлээ бичиж дуусгаж байна. Н.Манчук Японы Нагоя Их Сургуульд доктоðын ажлаа бичиж байна.
Эрдэм шинжилгээний төв, лаборатори
Японы Нагояа Их Сургуулийн Хээрийн судалгааны төв
Геологийн ажлыг хөдөөгийн уул хаданд эхэлж, суурин ажиллагааны лабораторийн нарийн шинжилгээгээр баталгаажуулж сая үнэлэлт дүгнэлт өгдөг. Манай баг Японы Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны дагуу “Хээрийн судалгааны төв” байгуулж орчин үеийн, өндөр нарийвчлалтай Hitachi TM1000 микроскоп, чулуулаг зүсэх, өнгөлөх, шлиф, аншлиф бэлтгэх иж бүрэн лаборатори, теле конферернс өрөөтэй боллоо.
Хамтын ажиллагаа маань өргөжсөөр Япон – Монголын хамтарсан “Монгол улсад геологийн бүтэц, ашигт малтмалын ордын гарал үүсэл, байгаль орчны судалгаа, боловсон хүчнийг бэлтгэх болон геологийн мэдээллийн сан бүрдүүлэхэд чиглэсэн япон-монголын олон талт хамтын ажиллагаа”-ны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болсон. Хамтын гэрээний хүрээнд 2011 оны намраас өндөр технологийн бодисын шинжилгээний XRF, ICP-MS машин хандивлагдан лаборатори байгуулагдахаар ажиллаж байна.
Хээрийн судалгааны төвийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мөн хамтран судалгаа шинжилгээний ажил хийх хүсэлтэй бол доорх хаягаар холбоо барина уу?
Хээрийн судалгааны төвийн товч танилцуулга
Hitachi TM1000 цахилгаан сканнинг микроскоп
Хамтран ажиллах чиглэл
Холбоо барих хаяг:
ШУТИС төв байр 1-223а
Улаанбаатар 46, ш/х 654
Утас: 324590-2216
И-мэйл: munkhtsetseg(at mark)must.edu.mn
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...