ШУТИС-ийн Геологи, Газрын тосны Сургуулийн үүсч байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан эрхэм профессор багш нар, ажилтан ажилчид, ахмад үеийнхэн, нийт оюутнууд, төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлье.
Геологи, Газрын Тосны Сургууль нь анх 1960 онд МУИС-ийн дэргэд Геологи-минералогийн тэнхим байгуулагдсанаас эхлэн ШУТИС-ийн салбар сургууль болж эдүгээ хөгжлийнхөө 50 жилийн ойтой золгож байна. Энэ хугацаанд геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, геофизик, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, хайгуулын болон газрын тосны өрөмдлөг, олборлолт, ашиглалтын инженерүүдийг бэлтгэх үйл ажиллагаа өргөжин тэлсээр ирсэн.
Өнөөдөр манай сургууль 7 профессорын баг, эрдэм шинжилгээ, судалгааны 3 төв, Геологи, эрдэс баялгийн 1 музей, нийт 1814 оюутан суралцагчидтай, 75 эрдэмтэн багш, ажилтантай. Бакалавр, магистр, докторын түвшний сургалтанд 12 мэргэжлээр сургалт, судалгааны ажлыг явуулж өдгөөг хүртэл 3445 мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж гаргасан нь эх орныхоо шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн олон салбарын хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж, амжилт бүтээлтэй ажиллаж байна
Манай хамт олон Монгол Улсад Геологи, Газрын тосны салбарын мэргэжилтэн бэлтгэж гаргах, судалгааны ажлыг явуулахад ихээхэн шамдан амжилттай ажиллаж, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг боловсронгуй болгох, орчин үеийн геологийн судалгааны аргачлалыг хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэн материаллаг баазыг бэхжүүлэх, сурлагын чанарыг дээшлүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг чанартай, шуурхай болгох чиглэлээр ихээхэн амжилттай ажиллаж байгаа ба цаашид олон улсын жишигт дүйцсэн, хөрвөх чадвартай Монголын геологи, газрын тосны салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тухайн салбаруудын бодлого, шинжлэх ухаан, сургалтанд тэргүүлэх үүрэг бүхий сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн загвар сургууль болох зорилго тавьж ажиллаж байна.
Манай сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагаа өргөжин тэлж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажилласнаар багшлах боловсон хүчний нилээд нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын зэрэг хамгаалж, профессор багш нар хичээл сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, олон улсын төсөлд оролцох, олон улсын болон дотоодын олон нийтийн байгууллагуудад гишүүн болон удирдах зөвлөлийн сонгуульт ажил хийх, зөвлөхөөр ажиллах зэрэг өргөн хүрээтэй ажил явуулж байна.
ШУТИС-ийн Геологи, Газрын тосны Сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа нийт хамт олонд сургалт, судалгааны ажлын их амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсч, цаашид ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, урам зориг дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
ЭРДМИЙН ЦАГААН МӨР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Захирал Д.Оюун
» XVIII научно-практическая конференция «Актуальные проблемы нефтяной и газовой отрасли Монголии» ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ
» “Ìîíãîë îðíû ãàçðûí òîñíû ñàëáàðûí òóëãàìäñàí àñóóäëóóä, øèéäâýðëýõ àðãà çàìóóä” ñýäýâò îíîë-ïðàêòèéí 18-ð áàãà õóðàë
» “The Actual Problems and Deciding Methods of Oil and Gas branch of Mongolia” the 18th annual conference
» Геологи мэргэжлийн Эчнээ ангийн хичээлийн хуваарь, 2011-2012, 1А улирал
» Уралдаан зарлаж байна
» Бүх зар ...