Геологийн мэргэжлээр төгсөх оюутны диплом хамгаалалт болон төгсөлтийн ажлын хуваарь


3 сарын өмнө

2011-12 оны хичээлийн жилийн хаврын улиралд Геологийн мэргэжлээр төгсөх оюутны диплом хамгаалалт болон төгсөлтийн ажлын хуваарь

2012-02-15

Ажлын төлөвлөгөө

Он сар өдөр

Тайлбар

Дипломын сэдэв сонгох, дипломын удирдагч болон зөвлөх багш нарыг сонгоно

2012.02.27

Багш нарын ачааллыг жигд байлгах үүднээс нэг багш дээр 3-аас дээш оюутан сэдэв сонгохгүй. Багш нартайгаа уулзаж зөвшөөрөл авснаар удирдагч, зөвлөх багшаа сонгоно

Дипломын 1-р үзлэг

2012.03.19-23

IX долоо хоног

Дипломын ажил, төслийн ерөнхий суурь тавигдсан, Ерөнхий хэсгүүд бичигдсэн байна

Дипломын ажил, төслийн сэдэв, удирдагчийг баталсан Ректорын тушаал гарна

2012.04.02-06

XI долоо хоног

Үүнээс өмнө амжиж төгсөлтийн ажил, төслийн сэдэв, удирдагчийн нэрэнд хийх өөрчлөлтөө хийж эцсийн хувилбараа тогтсон байна.

Дипломын 2-р үзлэг

2012.04.09-13

XII долоо хоног

Судалгаа, төслийн ажлын судалгааны бүлгийн явц 50-60 хувьтай байна

Дипломын 3-р үзлэг

2012.05.01-04

XV долоо хоног

Судалгаа, төслийн ажил 80-90 хувийн явцтай буюу төгсгөлийн шатанд байна. Урьдчилсан хамгаалалтанд бэлэн болсон байна.

Урьдчилсан хамгаалалт

2012.05.09

Судалгаа, төслийн ажил бүрэн дууссан байх, илтгэл тавьж хэлэлцүүлэн бусад жижиг засваруудыг багийн хэмжээнд хэлэлцэж жинхэнэ хамгаалалтанд бэлэн болгоно

Шүүмжинд өгөх

2012.05.16

Урьдчилсан хамгаалалтын дараа гарсан санал шүүмж, засваруудыг бүрэн тусгаж, удирдагч багшийн дүгнэлт үнэлгээний хамт шүүмжлэгч багшдаа хүлээлгэн өгнө

Жинхэнэ хамгаалалт

 2012.05.30-31 

Өмнөх бүх шүүмж, засвар, зөвлөмжүүдийг тусгасан байх шаардлагатай

Диплом гардуудалт

2012.06.20

Төгсөгчдөд бакалаврын диплом гардуулна

Жич:

  • Дипломын дүнгийн тулгалтын хуваарийг тухай бүрд мэдээлэх ба, дипломын нарийн бичигтэй холбоотой байж тухай бүр тулгалтаа хийж байна уу!
  • Удирдагч, зөвлөх багш нартай нягт холбоотой ажиллаж дипломын ажил, төслийн судалгааны явцыг тухай бүр хянуулж, заавар зөвлөгөө авч байх!
  • Уг дипломын ажил, төгсөлтийн хуваарийн дагуу ажлыг гүйцэтгээгүй буюу шаардлага хангаагүй тохиолдолд дипломын ажил хамгаалалт хойшлогдох магадлалтай тул зааврыг сайн анхаарч дагаж мөрдөнө үү!

  ГЕОЛОГИЙН САЛБАР 



Bookmark and Share