ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


3 жилийн өмнө

Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахьсан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгааг ШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулж байна.

 

Оюутны хээрийн судалгааг 2015 оны 03-р сард гуравдах жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцохыг хүссэн оюутан материалаа ирүүлнэ үү.

ШУТИС-аас 5 оюутан сонгон шалгаруулж оролцуулна.  

 

Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднээс:

-       цасны дээжлэлт хийх

-       дээжиндээ химийн шинжилгээ хийх

-       шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах

-       байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц сонсох

-       хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ

Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

-       Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх

-       Мэргэжил хамаарахгүй, аль ч мэргэжлээр суралцаж буй оюутан хүсэлтээ гаргах боломжтой

 

Судалгаанд оролцох хүсэлтэй оюутан өөрийн CV болон

судалгаанд оролцох хүсэлт, шалтгаанаа тайлбарласан

захидлын хамт (бүх материал англи хэл дээр)

цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

Судалгаа хийгдэх хугацаа:                       2015 оны 02 сарын 27-ны өдрөөс 10 өдөр

Хүсэлт хүлээн авах хугацаа:                    2015 оны 01 сарын 16 өдрийг дуустал

 

Хүсэлтээ ирүүлсэн оюутнаас 2015 оны 01 сарын 19-ны өдрийн 12:00 цагт 1-223А тоот өрөөнд ярилцлага авч сонгон шалгаруулах тул заасан өдөр, цагт цуглана уу.

Жич: Судалгаанд 02 сарын 28-ны өдрөөс 10 өдөр хүртэл хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцох шаардлагатай тул хичээл, ажлын цагийн боломжоо анхаарч үзнэ үү.

Холбоо барих хаяг:  О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)

Геологи, гидрогеологийн тэнхим, ГУУС, 1-223А, Хичээлийн төв байр, ШУТИС

Утас: 11324590-2216, 88056491



Bookmark and Share