“Хүрэлтогоот 2014” Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал


3 жилийн өмнө

 Хүрэлтогоот 2014 эрдэм шинжилгээний бага хурал

 Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо,   Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014"  дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

  • Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
  • Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
  • Техник технологи- 2014 оны 10 сарын 24
  • Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25
  • Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
  • Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд тус тус болно.

 

Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, судалгаа, бүтээлээ ирүүлнэ үү.

Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

 

Зохион байгуулагч:

Боловсрол Шинжлэх Ухааны Яам

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх Ухаан Технологийн Сан

Шинжлэх Ухааны Академи

 

 

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

МУБИС-ийн Багшийн Сургуулийн байр.

Өргөтгөлийн 3-н давхарт 310 тоот.

Вэб хаяг: www.mysa.mn

Утас : 94995420

E-mail: mysacoordinator@gmail.com




Хүрэлтогоот 2014 Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн

эрдэм шинжилгээний бага хурал

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2014” бага хурлыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

 

Энэ удаагийн Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2014 оны 10 дугаар сарын 18-нд Хүрэлтогоот цогцолборт болох ба тус салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 

Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүдийг “Хүрэлтогоот 2014”  залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 2 залуу судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг олгоно. 

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2014.09.30-ны дотор, материалыг 2014.10.06-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, форматын дагуу ирүүлнэ үү. Форматыг жич зарлана.

Материал ирүүлэх хаяг: saulyegul_avlyush@yahoo.com, утас: 99871293

Энэ удаагийн хуралд оролцох хүмүүсээс бүртгэлийн хураамж авахгүй болсоныг мэдэгдье. 

 

Илтгэл тавихгүй ч өгүүлэлээ эмхэтгэлд хэвлүүлэх боломжтой

 



Bookmark and Share