“Байгалийн түүх” сэдэвт хамтарсан цуврал хичээл, хээрийн судалгааны ажил амжилттай зохион байгуулагдаж байна


3 жилийн өмнө

Нагояа Их Сургуулийн Музейгээс Монгол улсын их дээд сургуулиудтай хамтарсан магистрын сургалтыг “Natural history” сэдвээр хэрэгжүүлэх гэж буй ажлын хүрээнд эхний хээрийн судалгааны ажлаа ШУТИС, Геологи, Уул уурхайн сургуультай хамтран Улаанбаатар орчимд наймдугаар сард хийж гүйцэтгэлээ.

Хээрийн судалгааны ажлыг Нагояа Их Сургуулийн Музейн эрхлэгч, профессор Тацүо Ожи удирдаж, Япон талаас Нагояа их сургуулийн профессор Макото Такеүчи, Хидэказү Ёшида, дэд профессор Хитоши Хасэгава болон Нагояа Их Сургуулийн 2 оюутан, Тояама Их Сургуулийн 1 оюутан ирж оролцов. Монгол талаас ШУТИС, Геологи, Уул Уурхайн Сургуулийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн дэд профессор О.Мөнхцэцэг, мөн сургуулийн 2 оютан, Монгол Улсын Их Сургуулийн 1 оюутны хамт оролцов.

Судалгааны үеэр Монгол, Япон оюутны хамтарсан 3 баг багш нарын удирдлага, зааварчилгаагаар Улаанбаатар орчмын геологийн тогтоцтой танилцаж, үр дүнгээ боловсруулж, хэлэлцүүлэг хийлээ.

Улаанбаатар орчмын бүс нутаг нь эрт цагт далайн ёроол байсан төдийгүй улмаар геологийн хөгжлийн үр дүнд хэв гажилтанд автаж, өргөгдөн одоо цаг үед эх газар, уул нурууд болсон байдаг. Энэхүү эртний орчин, геологийн хөгжлийн түүхийг тайлах, сэргээх арга барилд хээрийн ажиглалт судалгаа, зураглал болон чулуужсан амьтан ургамлын олдвор зэрэгтээ тулгуурлаж хоёр орны оюутнууд хамтран суралцлаа.

“Байглийн түүх 1” хээрийн судалгааны ажлын үргэлжлэл 10-р сард Япон улсад үргэлжлэн зохиогдож, Японы геологийн тогтоцтой танилцана. Цуврал хичээл, хээрийн судалгаа 3 жилийн турш, жил бүр үргэлжилнэ.

 

Эртний далайн ёроолд бялхсан галт уулын лаав (зүүн гар талын зураг) болон далайн ёроолд хуримтлагдсан хас чулуу

 

Оюутнууд хээрийн судалгааны ажлын үр дүнгээ боловсруулж, илтгэлдээ бэлдэж байна.

 

Оюутны хэлэлцүүлэг, илтгэлийн дараа профессор Макото Такеүчи Улаанбаатар орчимд хийгдсэн геологийн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулав. 



Bookmark and Share