Товч танилцуулга

Манай сургууль геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, гидрогеологи, геоэкологи, инженер геологи, хайгуулын өрөмдлөг, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, нефтийн инженерийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг мэргэжлийн 8 профессорын баг, 45 өндөр мэргэжлийн профессор багш нартай. Багш нарын 50% нь профессорын зэрэглэлд багтдаг. Минералогийн музей, ерөнхий геологи, петрографи, структур геологи, палеонтологи -түүхэн геологи, минераграфи, геофизик, өрөмдлөг, гидрогеологи, спектр шинжилгээ, геоэкологи, нефтийн мэргэжлийн 17 лаборатори, кабинеттайгаас гадна шлифийн мастерын газар, Налайхад нефть-өрмийн полигон ажилладаг.

Он цагийн товчоон

1960 Геологийн салбар анх МУИС-ийн газарзүйн 3-р ангиас 13 оюутанг шилжүүлэн авч Геологийн 3-р анги бүрэлдүүлэн шинээр 39 оюутан элсүүлж 52 оюутантайгаар хичээлээ эхэлсэн. 1961 1-р сард доктор Ж.Дүгэрсүрэн, доктор, профессор Ж.Лхамсүрэн, академич Р.Барсболд, ЗХУ-ын мэргэжилтэн К.М.Малкова, Ю.Ф.Пекун нарын бүрэлдэхүүнтэй геологийн тэнхим байгуулагдав. 1963 Минералоги-петрографийн тэнхим нээгдэв 1967 МУИС Геологи газарзүйн факультет болон өргөжиж 1969 онд ПДС-ийн Геологи уул уурхайн факультет байгуулагдав. 1968 Ашигт малтмал хайгуулын тэнхим байгуулагдав. 1969 Минералогийн музей нээгдэв 1970 ПДС дээр хайгуулын геофизикийн лаборатори байгуулж 1997 оноос геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төв байгуулагдан ажиллаж ирэв. 1972 ПДС-ийн Геологи – минералогийн тэнхим байгуулагдав. Гидрогеологи– инженер геологийн салбарын суурь тавигдан, 1975 онд гидрогеологийн тэнхим байгуулагдаж, 1996 оноос гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар болон өргөжив. 1979 Хайгуулын өрөмдлөгийн салбар анги нээн ажиллуулж өрөмдлөгийн кабинет, лаборатори, сургалтын полигон байгуулан мэргэжилтэн бэлтгэж ирэв. 1992 Нефтийн инженерийн тэнхим байгуулагдав 2002 Геологи, газрын тосны сургууль болон өргөжив



Календарь